Skymedia.mn  |  Данс  |  Файлын сан  |  Асуулт, хариулт |  Бидний тухай
БИДНИЙ ТУХАЙ
Компани
Нууцлалын баталгаа
Үйлчилгээний нөхцөл
Холбоо тогтоох

Үйлчилгээний нөхцөл

www.ip.skymedia.mn хэрэглэгч танд доорх нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд хэрэглэгч эдгээр нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр үйлчилгээг авна. Манай нөхцөлд ямар нэгэн өөрчлөлт орвол мэдээллийг вэб хуудаст тухай бүр байрлуулах бөгөөд хэрэглэгч та мэдээллийг тухай бүрт уншиж байна уу.

IP76 үйлчилгээ нь урьдчилсан төлбөрт үйлчилгээ бөгөөд таны дугаар үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн хугацаанд үйлчилгээний эрх тань хадгалагдаж нэгж устахгүй, гарах дуудлага хаагдах бөгөөд 15 дахь хоногоос үйлчилгээний эрх хаагдана Энэ өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд таны дугаарыг хадгалах бөгөөд энэ хугацаанд та үйлчилгээний эрхээ төлбөргүй сэргээлгэх боломжтой. 90 хоног хэтэрсэн тохиолдолд үлдэгдэл нэгж устана.
Энэхүү үйлчилгээ нь урьдчилсан төлбөрт үйлчилгээ тул та бүх үйлчилгээний төлбөрийг урьдчилан төлөх шаардлагатай бөгөөд сарын суурь хураамж, ярианы үнэ тариф болон бусад төлбөрийн нөхцөлтэй урьдчилан танилцана уу.

Хэрэглэгч нь өөрийн дансны дугаар, нууц дугаарыг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд өөрийн нууц дугаарыг бусдад дамжуулсан алдсан тохиолдолд гарсан хохиролыг үйлчилгээ үзүүлэгч байгууллага хариуцахгүй болно.

Уг үйлчилгээний дугаарыг хууль бусаар ашигласан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хураан авах, уг этгээдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

 

Үйлчилгээний нөхцөл  |  Нууцлалын баталгаа  |  Холбоо тогтоох © Скайтел 2010