Skymedia.mn  |  Данс  |  Файлын сан  |  Асуулт, хариулт |  Бидний тухай
АСУУЛТ, ХАРИУЛТ
Асуулт, хариулт
Нэмэлт үйлчилгээ
Дуут шуудан
Follow-Me
Файлын сан

Дуут шуудан

IP үйлчилгээний хамгийн гол давуу тал Дуут шууданг ашигласнаар хэрэглэгч та өөрийн IP дугаарт ирсэн дуудлагыг хүлээн авах боломжгүй үедээ ирсэн Дуут шууданг хаанаас ч, хэзээ ч шалгах боломжтой. IP үйлчилгээний Дуут шуудангийн давуу тал: Өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ бичин оруулах, Вэб хуудсаар тохируулга хийх, вэбээр Дуут шуудангаа шалгах (татан авах, сонсох, дахин илгээх, устгах бүхий л үйлдэл) мөн Дуут шууданг и-мэйлээр илгээх боломжтой. Ингэснээр хэрэглэгчид өөрт ирсэн Дуут шууданг аудио файл хэлбэрээр эсвэл зөвхөн ирсэн талаарх мэдээллийг нь өөрийн и-мэйлд хүлээн авах боломжтой. Хэрэглэгчид өөрийн IP дугаар завгүй, хариу өгөөгүй үед ирсэн дуудлагыг Дуут шуудандаа шилжүүлэх боломжтой.


Хэрхэн ашиглах вэ?

Хэрэглэгчид өөрт ирсэн Дуут шуудангаа вэб хуудсанд холбогдон өөрийн дансанд нэвтрэн сонсох эсвэл утсаар сонсох боломжтой. Мөн и-мэйлээр хүлээн авч сонсож болно.


Дуут шууданг идэвхжүүлэх

Дуут шуудангаа дараах зааврын дагуу идэвхжүүлнэ үү.

  1. www.ip.skyzone.mn хуудсанд өөрийн дансанд холбогдох
  2. Нэмэлт үйлчилгээ цэсийг сонгоход доорх байдлаар харагдана.
  3. Дуут шуудан Идэвхжүүлэх товчийг дарна.


Дуут шуудангийн хайрцаг тохруулах

Дуут шуудангийн үйлчилгээг идэвхжүүлсэн бол одоо Дуут шуудангийн хайрцагаа тохируулснаар та энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой болно. Дуут шуудан хүлээн авах, вэбээр болон утсаар шалгах, и-мэйлээр хүлээн авах боломжтой болно. Дуут шууданг .wav өргөтгөлтэйгээр татан авч Media Player, RealPlayer ашиглан тоглуулах боломжтой.

Нэр: Хэрэглэгчийн нэр
Нууц үг: Дуут шуудангийн хайрцагны нууц үг, Дуут шуудангаа шалгах, тохиргоо хийхэд ашиглана.
Нууц үгээ дахин оруулах:
Нууц үг хүчингүй болох хугацаа (өдөр): Энд оруулсан нууц үг хүчингүй болох хугацааг оруулах боломжтой.
Дуут шуудан идэвхтэй байх хугацаа (өдөр): Энд Дуут шуудан идэвхгүй болох хугацааг оруулах боломжтой.
Өөрийн мэндчилгээ оруулах: Та өөрийн мэндчилгээг бэлэн mp3 файл болгон бэлтгээд оруулах боломжтой. Ингэснээр таны оруулсан мэндчилгээ Дуут шууданд холбогдсон хүн бүрт сонсогдох болно.


Дуут шуудангаа шалгах
  • Хэрэв та и-мэйлээр дуут шуудан хүлээн авахаар тохируулсан бол Дуут шуудан ирсэн тохиолдолд таны и-мэйлд mp3 файл болгон илгээнэ.
  • Мөн та өөрийн IP дугаараас *8# дугаарт залган нууц дугаараа оруулаад 1 товчийг дарж шинэ болон хуучин дуут шуудангаа сонсоно.
  • Харин бусад дугаараас өөрийн IP дугаарт холбогдон нууц үгээ оруулаад 1 товчийг дарж шинэ болон хуучин дуут шуудангаа сонсох боломжтой


Дуут шуудангаа сонсож дууссаны дараа:

  • 1 товчийг дарж дуут шууданг ямар дугаараас, хэзээ ирсэн талаарх мэдээллийг сонсоно
  • 4 товчийг дарж дуут шуудангаа устгана
  • 5 товчийг дарж дуут шуудангаа дахин сонсоно


Тохиргоо хийх

Мэндчилгээ бичих:
Тань руу залгасан хэрэглэгчид зориулан автомат хариулагчийн оронд өөрийн дуу хоолойгоор бичлэг хийх боломжтой.
  • *8# дугаарт холбогдон нууц дугаараа оруулаад 3 дараа нь гэсэн 1 товчийг дарж хоолойгоо бичүүлнэ.
  • Та өөрийн мэндчилгээг бэлэн mp3 файл болгон бэлтгээд вэб дансандаа холбогдон оруулах боломжтой.

Мэндчилгээ бичүүлж дууссаны дараа:
  • 1 товчийг дарж дахин бичлэг хийнэ.
  • 2 товчийг дарж шинэ бичлэг хийнэ.
  • 3 товчийг дарж бичлэгээ сонсоно.
  • 4 товчийг дарж бичлэгээ хадгална.
  • 5 товчийг дарж бичлэгээ устгана.

Дуут шуудан үлдээх:


Таны залгасан хэрэглэгч IP дугаартаа дуут шуудан тохируулсан бол та автомат хариулагчийн зааварчилгааны дагуу мэдээгээ үлдээнэ.

Хэрэв таны дуут шуудан илгээхийг хүссэн хэрэглэгч үйлчилгээний эрх аваагүй тохиолдолд автомат хариулагч энэ талаар танд хариу мэдэгдэх болно.

Үнэ тариф:

Дуут шуудан үйлчилгээг ашиглахад ямар нэг нэмэлт төлбөр төлөхгүй.


Дуут шуудан үйлчилгээг ашиглах заавар (өөрийн IP дугаараас)

Боломж Заавар
Үйлчилгээг идэвхжүүлэх *9 дугаарт залгана.
Үйлчилгээг цуцлах *9# дугаарт залгана


Бусад хэрэглэгчид IP дугаарт дуут шуудан илгээх

  1. Тухайн IP дугаарт залгана.
  2. Зааврын дагуу дохио дуугарсны дараа мэдээгээ хэлээд таслах буюу # товч дарна.
Жагсаалт Заавар
Дуут шуудангаа сонсох *8#-Нууц дугаар #-1
Дараагийн дуут шууданг сонсох *8#-Нууц дугаар #-1-2
Дуут шуудангаа устгах *8#-Нууц дугаар #-1-4
Дуут шуудангаа хадгалах *8#-Нууц дугаар #-1-5
Нууц дугаар солих *8#-Нууц дугаар #-3-6
Автомат хариулагчийн оронд өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ бүчүүлэх *8#-Нууц дугаар #-3-1
Мэндчилгээгээ шинээр бичүүлэх *8#-Нууц дугаар #-3-1-1
Мэндчилгээгээ шинээр хадгалах *8#-Нууц дугаар #-3-1-4
Мэндчилгээгээ устгах *8#-Нууц дугаар #-3-1-5

 

Үйлчилгээний талаар дэлгэнгүй мэдээллийг skytelonline@yahoo.com хаягаар и-мэйл илгээх болон өөрийн IP дугаараас 76-1515 дугаарт холбогдон авах боломжтой.

 

 

Үйлчилгээний нөхцөл  |  Нууцлалын баталгаа  |  Холбоо тогтоох © Скайтел 2010