Skymedia.mn  |  Данс  |  Файлын сан  |  Асуулт, хариулт |  Бидний тухай
АСУУЛТ, ХАРИУЛТ
Асуулт, хариулт
Нэмэлт үйлчилгээ
Дуут шуудан
Follow-Me
Файлын сан

FOLLOW ME - Нэг дугаар таны бүх утсанд


IP үйлчилгээний хэрэглэгчид өөрийн дугаарт ирсэн дуудлагыг хүлээн авах боломжгүй үедээ Follow Me нэмэлт үйлчилгээг ашиглах боломжтой. Follow Me үйлчилгээг идэвхжүүлснээр хэрэглэгчид хэзээ, хаана байгаагаасаа хамааран IP дугаартаа ирсэн дуудлагыг өөрийн гар утас эсвэл гэрийн болон ажлын дугаарт шууд шилжүүлж болно. 20 хүртэл тооны дугаарт дараалан шилжүүлэх боломжтой бөгөөд эхний дуудлага шилжүүлсэн дугаар хариу өгөөгүй тохиолдолд дараагийн дугаарт гэх мэт бүх дугаарт дуудлагаа шилжүүлсний дараагаар хариу өгөөгүй тохиолдолд таны Дуут шууданд (идэвхжүүлсэн тохиолдолд) шилжинэ. Өөрөөр хэлбэл та дэлхийн аль ч улсад явж байсан өөрийн ашиглаж байгаа дугаарыг IP дугаарынхаа Follow me үйлчилгээнд бүртгүүлснээр IP дугаарт тань ирсэн дуудлага бүр таныг дагах болно. Энэ үйлчилгээг та вэбийн өөрийн дансанд нэвтрэн тохируулах боломжтой.


Давуу тал

  • Бүх дугаарт зориулсан нэг л дуудлага
  • Хаана ч ашиглах боломж
  • Дуут шууданд холбогдох
  • Аль улсын дугаараас үл хамааран дуудлага шилжүүлэх боломж


Хэрхэн холбогдох вэ?

  • Таны IP дугаарт дуудлага ирнэ.
  • Систем залгасан хүнд дуудлага Follow Me үйлчилгээнд бүртгэгдсэн дугаарт шилжтэл түр хүлээхийг сануулна.
  • Таны Follow Me үйлчилгээнд бүртгэгдсэн дугаарт систем автоматаар дуудлагыг шилжүүлнэ. Тухайн дугаар нь Монголын эсвэл гадаадын дугаар байж болно.
  • Хэрэглэгч дуудлагыг хүлээн авна эсвэл хүлээн аваагүй тохиодолд таны IP дугаарын Дуут шууданд холбогдоно.


Хэрхэн тохируулах вэ?

  1. ip.skyzone.mn вэб хуудсанд холбогдон өөрийн дансанд нэвтэрнэ.
  2. Нэмэлт үйлчилгээ цэсийг сонгоход дараах байдлаар харагдана.
  3. Хэрэглэгчийн мэдээлэл цэсийг сонгоход хэрэглэгчийн мэдээллийн хамгийн доод хэсэгт дараах байдлаар харагдана.
  4. Идэвхтэй байгаа нэмэлт үйлчилгээний тохиргоо хэсгээс Follow me-г сонгон Дуудлагаа шилжүүлэх товчийг дарснаар таны Follow Me үйлчилгээ ашиглахад бэлэн болно.
  5. Follow Me үйлчилгээний тохиргоог хийхдээ дараах хүснэгтийг үзнэ үү.
Жагсаалт Тайлбар
Нууц үг Follow Me үйлчилгээг гар утаснаасаа тохируулах нууц үг/зөвхөн тоо байна.
Нууц үгээ дахин оруулна уу Дээр оруулсан нууц үгээ дахин оруулах.
Follow Me үйлчилгээг идэвхжүүлэх Идэвхжүүлснээр Follow Me үйлчилгээг ашиглах боломжтой болно.
Дуудлага лавлагаа идэвхжүүлэх Дуудлага лавлагааны функц идэвхжинэ.
Follow Me дугаарууд Follow Me-д оруулах дугаарууд. Дугааруу оруулахдаа эхэлж залгах дарааллаар нь дундаа зөвхөн таслалаар тусгаарлан оруулна. Дугаар хооронд зай авахгүй. 20 хүртэл дугаар оруулах боломжтой.
Дуут шууданд шилжүүлэх Идэвхжүүлснээр Follow Me-д бүртгэгдсэн дугаарууд хариу өгөөгүй бол Дуут шууданд дуудлага шилжинэ.
Дараагийн дугаарт шилжих Дараагийн дугаарт хэдэн дуудлагын дараа шилжихийг заана. Доод тал нь 4 дуудсаны дараа дараагийн дугаарт шилжүүлэхийг зөвлөж байна.


Үйлчилгээний талаар дэлгэнгүй мэдээллийг skytelonline@yahoo.com хаягаар и-мэйл илгээх болон өөрийн IP дугаараас 76-1515 дугаарт холбогдон авах боломжтой.

 

 

Үйлчилгээний нөхцөл  |  Нууцлалын баталгаа  |  Холбоо тогтоох © Скайтел 2010