Skymedia.mn  |  Данс  |  Файлын сан  |  Асуулт, хариулт |  Бидний тухай
ФАЙЛЫН САН
Компани
Нууцлалын баталгаа
Үйлчилгээний нөхцөл
Холбоо тогтоох

БИДНИЙ ТУХАЙ


Скай Си энд Си компани нь IPTV, интернэт, суурин утаснаас эхлээд Олон улсын яриа, байгууллагын дотоод сүлжээ гэх мэт технологийн цогц шийдлийг өрхийн болон байгууллагын хэрэглэгчдэд санал болгож байна.

2001 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш бид тогтвортой, хэрэглэгчдэд итгэлтэй үйл ажиллагааг шинэ технологи, өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хослуулан зах зээлд хүргэж ирсэн. Өнөөдрийн бидний эрхэм зорилго бол хэрэглэгчдийг ажил, гэр хаана ч гэсэн тэдний ертөнцтэй холбох ажлыг хамгийн чанартайгаар хийх явдал юм. Бизнесийн байгууллагууд болон өрхийн хэрэглэгчдэд зориулсан шинэ, шинэ шийдлийг бий болгож, мэдээллийн технологийн салбарт шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар уг зорилгодоо хүрэхээр ажиллаж байна. Бидний хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирснээс гадна интернэтийн болон олон улсын ярианы үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж ирсэн юм. Мөн аж ахуйн нэгж, бизнесийн байгуулагуудад зориулсан мэдээллийн технологийн иж бүрэн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг томоохон нэр хүндтэй байгууллагуудын нэг юм.

Бид дэвшилтэт технологийн нэгэн бүрдэл хэсэг болсон СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээг 2012 оны 7-р сард нэвтрүүллээ. Ингэснээр бид Монголд хамгийн анхны 24 цагийн турш 3D нэвтрүүлэг бүхий телевизийн суваг, хамгийн олон HD сувагтай IPTV үйлчилгээг зах зээлд гаргаж байна.

Бид шинэ технологи, шинэ шийдлийг хэрэглэгчдэдээ хүргэхийн хамтаар хамгийн өндөр түвшиний хэрэглэгчийн үйлчилгээг хүргэх явдлыг гол зорилгоо болгон ажиллах болно.

Өрхийн хэрэглээнд зориулсан цогц шийдэл

  • IPTV
  • Интернэт
  • Суурин утас
  • Олон улсын яриа
  • Өрхийн хяналтын систем

Байгууллагын хэрэглэгчдэд зориулсан цогц шийдэл
IP дээр тулгуурласан үйлчилгээ
  • Интернэтийн үйлчилгээ
  • IP VPN - Байгуулага хоорондын онлайн холболт
  • IP PBX дотуур холбооны систем
  • IP Phone - Интернэт суурин утас
  • IP Камер – Хяналтын систем
  • GROUPWARE буюу E-Office
  • Цаг бүртгэл хяналтын систем

Дата төв
  • Имэйл байршуулах үйлчилгээ (Email Hosting)
  • Вэб байршуулах үйлчилгээ (Web Hosting)
  • Cервер байршуулах үйлчилгээ (Server hosting)
  • Dr.Webантивирус програм
  • Домэйн нэр

IT Outsourcing үйлчилгээ
  • Бүх төрлийн сүлжээ байгуулах (LAN, WAN, Wi-Fi сүлжээ гэх мэт…)
  • Бүх төрлийн сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх
  • Баталгаат засвар үйлчилгээ

 

Үйлчилгээний нөхцөл  |  Нууцлалын баталгаа  |  Холбоо тогтоох © Скайтел 2010